ОБЕГ-т газар уснаа явагч автомашин бэлэглэв
2017-07-19

 

“Петровис ХХК”-ийн зүгээс “НаGGLundbv-206”  загварын газар уснаа явагч автомашиныг Онцгой байдлын албанд бэлэглэжээ.

 

Швед улсад үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь шавар намаг, цас, уул хад, ус гол зэрэг бартаат замыг туулах чадвартай. Автомашиныг гардуулах үеэрээ “Петровис ойл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням “НИК маань хөдөө орон нутагт шатахуун түгээх станцуудтай. Онцгой нөхцөл байдал тулгарсан үе заримдаа орон нутгийг зорьдог. Тиймээс бид тэрхүү хэрэгцээндээ зориулж энэ автомашиныг оруулж ирсэн юм. Харин өнөөдөр харж байхад энэ машин маань Онцгой байдлын албанд илүү ач холбогдолтой байгаа учраас бид энэ автомашинаа Онцгой байдлын албандаа шилжүүлж өгч, бэлэглэж байна” хэмээлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
мхүзаз:
ЗӨВ БАЙНА. ХЭРЭГТЭЙ ГАЗРАА ОЧИЖ БАЙНА. ПЕТРОВИСД БАЯРЛАЛАА......
2017-07-19
Зочин:
болж байна
2017-07-19