Хакухо дээд амжилт тогтооно

Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башё өнөөдөр 11 дэх өдрийн барилдаанаараа үргэлжилнэ.
Өнөөдөр Монгол түмний хувьд сумо бөхийн ноён оргилд Монгол хүү гарахыг харах өдөр болохыг харах маш өндөр магадлалтай. 34 дэх удаагийн башёд эхний арван өдөр нэг ч уналгүй 10 даваа аваад байгаа Хакухо М.Даваажаргал өнөөдөр хэрвээ учраа бөхөө давж гэмээнэ озеки Кайотой амжилтаар тэнцэж замналынхаа турш 1047 даваа авсан сумо бөхийн түүхэн дэх хоёр дахь бөх болох юм. Өнөөдрийн хамгийн сүүлийн барилдаанд түүнтэй барилдах бөх нь 7 даваа 3 унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа Сэкивакэ Митакэүми. Сумо бөхийн түүхтэй холбоотой ихэнхи рекордыг эзэмшдэг түүний амжилтуудыг цухас дурьдвал:
- Хамгийн олон түрүүлсэн бөх- 38 удаа
- Нэг ч ялагдалгүй хамгийн олон түрүүлсэн бөх- 13 удаа
- Хамгийн олон башё дарааллан түрүүлсэн бөх /уг амжилтыг Асашёрюү Д. Дагвадоржтой хуваан эзэмшдэг/- 7 башё дарааллан түрүүлсэн
- Дээд зиндаанд хамгийн олон даваа авсан бөх- 950
- Календарын нэг жилийн хугацаанд хамгийн олон даваа авсан /боломжит 90 даваанаас/- 86х2 удаа буюу 2009,2010
- Ёкозуна цолтойгоор хамгийн олон башёд барилдсан бөх- 60 башётойгоор хоёрдугаар байранд бичигдэж байгаа. Эвдэх нь ойлгомжтой шахуу.
Эдгээр амжилтууд яг одоогийн байдлаар түүний нэр дээр данслагдаж байгаа юм. Энэ башёд түүний хойноос нэг унаатайгаар ганцхан бөх нэхэж байна. Тэрүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа Маэгаширагийн 8 Аоияма өнөөдөр маэгашира Нишикигитэй барилдах юм. Одоо харин бусад Монгол бөхчүүд 10 өдрийн дараах байдлаар ямар амжилттай явааг хүргэе.
Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-5
Маэгашира-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-6
Маэгашира-6 Ичиножү А.Ичинноров 4-6
Маэгашира-7 Таканойва А.Баасандорж 2-8
Маэгашира-12 Араваши Э.Дөлгөөн 5-5 тус тус амжилттай явна.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ