Хуучин машины үзэсгэлэн дэлгэнэ
2017-07-20

 

Соёлын төв өргөөний Г корпус /СТӨ-ний 12 давхар цагаан барилга/-ын 3 давхар /ШУА/-т

 

09.00 цагт  ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт соёлын өв болох Ганжуур судлаач дэлхийн эрдэмтдийн анхдугаар хурал болно.

 

Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд

 

10.00 цагт: Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулж байна. Нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй холбогдох байгууллагын удирдлагууд үг хэлж оролцох бөгөөд үе үеийн тээвэрчдэд шагнал гардуулж, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна. Мөн Автотээврийн үндэсний төвийн гадна талбайд хуучин машины үзэсгэлэн зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88030304

 

БОАЖЯ-н харьяа Дамбадаржаа дахь модлог ургамалын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд

 

“Ойн аж ахуйн сургалтын төв”-ийг ашиглалтад оруулах гэж байна. Нээлтэд БОАЖ-ын сайд тэргүүтэй албаныхан оролцоно. Холбогдох утас 96059197

 

Монгол ньюс мэдээллийн төвд

 

11:00 цагт МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар намын удирдлагын шинэчлэлтэй холбоотой хөдөлгөөн байгуулж байгаагаа мэдэгдэх юм.

Shuud.mn
Сонин хачин