Нийслэлд гэмт хэргийн гаралт 17.5 хувиар буурчээ
2017-07-21

Гэрэл зургийг mpa.mn

 

Нийслэлийн Цагдаагийн Газраас 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр /2017.07.21/  мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга Ж.Эрдэнэболд "Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130,417 гомдол, мэдээлэл бүртгэсэн нь урд оны мөн үеэс 27.5 хувиар буурсан.  Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12,969 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлийн хэмжээнд 8,289 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, шинэ арга ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд гэмт хэргийн цахим зураглалд шилжсэн байгаа. Цахим зураглалд шилжсэнээр хэзээ, хаана, ямар гудамж, ямар дүүрэгт ямар гэмт хэрэг гарсан бэ гэдэг нь 24 цагийн дотор бүртгэгддэг болсон" хэмээлээ.

 

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор :

 

  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 5 цэгт 15,

 

  • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 29 цэгт 29,

 

  • Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 17 цэгт 42,

 

  • Нийт 51 цэгт 86 камер суурилуулж дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс үйл ажиллагаа, ашиглалтад хяналт тавьж, 84 зөрчил, 28 гэмт хэргийг камерын бичлэгийн хяналтаар илрүүлжээ.

 

Нийслэл хотын хэмжээнд:

 

  • Дээрэмдэх 184 гэмт хэрэг,

 

  • Хулгайлах 2,624 хүчиндэх 69 хэрэг,

 

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 405 хэрэг,

 

  • Хүнийг санаатай алах 61 гэмт хэрэг бүртгэгдсэн байна

                                                                                            

    Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин