Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2017-07-23

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд , төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин