Тэмцээнд анх удаагаа оролцсон залуу дэлхийн аварга боллоо
2017-07-24

 

Покерын дэлхийн цувралын аваргаар Нью Жэрсигээс гаралтай нягтлан бодогч залуу тодорлоо. Техас покерын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр  тэрээр 8.1 сая ам.долларын шагнал хүртсэн байна. Түүний тоглолтыг үзэж дэмжихээр коллежийн найзуудаас нь эхлээд маш олон тооны хүмүүс хуран цугласан байсан юм.

 

“Өнөө оройныхоо тоглолтонд сэтгэл хангалуун байна. Ердөө л покерын тэмцээн шүү дээ. Чи маш их хичээх хэрэгтэй. Гэхдээ үүний хажуугаар бас аз хэрэгтэй байдаг. Харин энэ бүхнийг хослуулж, аварга авсандаа үнэхээр их баяртай байна.” гэж энэ жил 25 настай Скот Бламстэйн хэлсэн байна.

 

Сүүлийн тоглолтонд Бламстэйний гарт бундын тамга дөрвөлжингийн тугтай ирсэн бол эсрэг тамирчин болох Даниэл Оттын гарт дөрвөлжингийн тамга наймтай ирсэн юм. Хожих магадлал Оттод арай илүү байсан гэж хэлж болно. Гэвч Бламстэйн тоглолтыг хурдан дуусгахаар шийдэж бүх мөнгөө тавьсныг Отт дагасан юм. 4 хөзөр эргэсний дараа хожих магадлал Оттын талд 93 хувьтай байсан. Ингээд тав дахь хөзөр сөхөгдөхөд туг эргэснээр покерын хамгийн жижиг хөзрөөр дэлхийн аварга болжээ.

 

Уг ялагдлын талаар Даниэл Отт “ Зүгээр л хөзөр хүссэнээр минь эргэсэнгүй. Гэхдээ дэлхийн хамгийн том гурван тэмцээний нэгнээс хоёрдугаар байртай буцах гэдэг тийм ч муу зүйл биш шүү дээ” гэсэн байна.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин