Жон Кундла 101 насандаа таалал төгслөө
2017-07-24

 

Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн, домогт дасгалжуулагч Жон Кундла 101 насандаа таалал төгслөө. Бидний мэдэх Фил Жэксон, Пат Райли, Грег Попович, Ларри Браун, Рэд Ауэрбах зэрэг домогт дасгалжуулагчдаас өмнөх домог нь Жон Кундла байсан юм. Тэрээр Миннеаполис Лэйкэрсийг дасгалжуулах хугацаандаа 5 удаа НБА-ын аварга болгосон нэгэн юм. Тэрээр хамгийн өндөр настай байсан мэргэжлийн спортын алдрын танхимын гишүүн гэгдэж байлаа. Түүний хувьд 1995 онд алдрын танхимд заларч, дараа жил нь НБА-ын шилдэг арван дасгалжуулагчийн нэг болж байсан юм.

 

Тэрээр 1916 оны долоон сарын 3-нд Пенсильван мужийн Стар Жанкшн хэмээх хотод төрсөн бөгөөд түүнийг 5 настай байхад гэр бүл нь Миннеаполис руу нүүсэн юм. Тэрээр НБА-д анхны династи буюу ноёрхсон багийг удирдаж байсан гэдгээрээ алдартай. 1952-1954 оны хооронд гурван жил дарааллан аварга авч байсан байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин