Оффшор дахь хөрөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өглөө
2017-07-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа. 

 

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

 

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

 

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

 

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гараа сайн бол бариа сайн гэдгийн. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс их айж сандарч байж суух газраа олохгүй, хоол нь хоолой авахгүй, нойргүй хонож байгаа даа.
2017-07-25
Иргэн:
Болж байна
2017-07-25
Зочин:
Chadahgui sh dee
2017-07-25
Төрдөө хууртдаг иргэн:
Өөрөө үнэхээр ОВТШААРТ мөнгөө байршуулсан бол юугээ л ингэж суух билээ!! Энэ их өр ширнээсээ гарахын тулд өөрөөө үлгэр дуурайлал болж байж гэмээнэ бусдыгаа урайлан дуудах хэрэгтэй !!!!!!!!!!
2017-07-25
Nam bus irgen:
Mash saihan medee bna. Bur ovoo doo. Mongol ulsad shudraga yos togtoh ehlel gej bodoj bna. Uuriinhuu hulgailsan munguu bas tataarai. Hun 2 amidarch 200 naslahguigees hoish ih munguur yahav. Nam frakts ene ter gej tuilshirch tenegtev.
2017-07-25
ard:
зөв хөө ингэж улсын хөрөнгөөр баяжиж монголоо алдсн хөрөнгийг шууд хураах ёстой юм Монгол хүний уужим сэтгэлээр хандаж байгаа нь буруу хууль бус баяжигчдийг шууд хөрөнгийг улсын болгож цэцрлэг сургууль нийгмийн халамжид зарцуулья ЖДҮ-ийг дэмжье
2017-07-25
Zochin:
Unenhuu pop amitan bnadaa.Yumniijaa uchiriig oulgoj baigaa yum bolov uu
2017-07-25
Зочин:
Өөрийнхөө мөнгийг офшороос аваад хонгконг гэлүү сингапурт гэлүү байршуулсан гдгийн билээ, ямарч бсан ерөнхийлөгч маань нилээн л мөнгө хуссан гдг улсаас
2017-07-24
vxcv:
эхлээд өөрийн мөнгөө сингапураас татаад жишээ болчих. Чадахгүй бол зайл
2017-07-24
zochin:
Ooriinh ni Opshor dahi mongo hamgiin bagadaa 1 terbum dollar gesen.Tuuniigee bas oruulj ireerei
2017-07-24
зочин:
Зөв зөв ингэх ёстой, ажлын гараа сайн байна.
2017-07-24
kkk:
Mongold neg iim aaviin huu bdgiin bje odo oligarhiud horloh ged buh hevleleer dairah bhda mongolchuud yostoi bayarlaj bnda
2017-07-24
иргэн:
нас барсан хүний хоног хурааж байгаа юм шиг болох нь ээ ккк. 49 хоног нь ч юу вэ дээ
2017-07-24
зочин:
нуусан данс байвал илэруулээд чамайг мунгээ ав гэж сонгуулийн уеээр чамд хэлээ биз дээ
2017-07-24
zochini zochin:
муу пялдага чи баярлах болоогуй Чи ганцаараа гонгино цаана чинь ард тумэн олуулаа дэмжинэээээээээ
2017-07-24
иргэн:
Оффшорчидын гар хөл бологчид бичих юмаа олж ядаж байна даа.ямарч юм цаг хугацаатай байдаг.Хэтэрхий их шунал ,тансаглал их богино настай юм шиг харагдаад байдаг.
2017-07-24
зочин:
Аргагүй л манай Хан -Уул дүүргийн , хуучнаар Ажилчины районы Богд уулын хормой, Хатан туул ээжийн эргийн цэвэр агаарт өссөн хүүхэд гэдэг нь цаанаа л өөр Эрүүл чиирэг, сэтгэж сануулж байгаа нь , Хан-Уулын хүүхдүүд хаа ч явсан Зовхи нь өөдөө л явцгааж байдгийн юм дөө,
2017-07-24
Tulga:
Bayarlalaa erunhiilugchuu. Ard tumen mini undsen huuli-d oruulah uurchlultiig demjij bolohgui shuu
2017-07-24
зочин:
Eрөнхийлөгчийн маань зааж байгаа хугацаа хоног энэ тэр нь , цаанаа л нэг эвгүй байна шүү , Оффшорчид оо заасан хугацаанд нуусан Хөрөнгөө оруулж ирэхгүй юм болбоос 49 н хоногоос хойш Оффшорчид Та бүхний Төрөл арилжих болно шүү гэдгийг их аятайхан боловсон сануулж байна даа, хөөрхий Хүн өнгөрөөд 49н хоногтоо яадаг гэдэг билээ дээ, хи хи
2017-07-24
Baterdene-d:
Battulga-iig, Mongol tumen hairlaj hamgaalah heregtei shuu!!! Ene danstai humuus setgel gargaj eh orniihoo tuluu shaardlagiig bieluulehiig husye!!!
2017-07-24
Battulga-d zuvlumj:
Battulga-d chuhal zuvlumj. Battulga sain ajillaj bna. Gehdee ganz zuil helej!!! Ene delhiin ymarch erenhiilegch esvel albanii hench bai!!! Bitgii zarc ni ym shig boholzood bai!!! Zugeer chigeeree gedger baihad bolno!!!
2017-07-24
Зочин:
хаха поп нь дэндээд бүр нислээ.унаж бяцрахвий дээ хахаха
2017-07-24
zochini zochin:
муу пялдага чи баярлах болоогуй Чи ганцаараа гонгино цаана чинь ард тумэн олуулаа дэмжинэээээээээ
hezee:
erunhiilugchiig gvtgej opshortoi gej lin dongdoj baisa,n talh tvviii hamsaatuudad hezee hariutsalga tootsoh ve
2017-07-24
Шударга:
49 иргэнийг 49 хоног дотор нь мөнгөө татахыг сануулжээ. Энэ бол зөв шийдвэр 49 хоног гэдэг чинь бас л сонин тоо шүү
2017-07-24
Зочин:
Ямар ч байсан эхлэл нь тавигдаж байна. Юм хийдэггүй хүмүүс шүүмжлэх дуртай байдаг юм. Монгол ялсан юм чинь одоо л мориндаа ташуур өгөх болсон
2017-07-24
zochin:
ard tumend heregtei zuv zuiliig ni demjie. bitgii esteg zuil bicheed baigaach alivaa umand uhaantai handaach
2017-07-24
Жамц:
Зөвхөн төрийн албан хаагчид бус бизнэсийний татвараас зугтаалгасан оффшор бүс дэх нуусан хөрөнийг мөн адил татах ёсттой.
2017-07-24
irgen:
zuv ,
2017-07-24
Зочин:
мнголд офицер бхгуй хулгайчин гар бариад бас рапорт огоод ичмээр
2017-07-24
zuv:
Zuvuu zuv
2017-07-24
Зочин:
хулгайч баттулаг
2017-07-24
зочин:
ингэж чадвал ч боллоо шүү, өөрөө юу гэж үлдэх вэ, оруулж ирэх болоод л бусдыгаа уриалаа байлгүй дээ
2017-07-24
бат:
өөрийнхөө мөнгийг яах вэ
2017-07-24
Зочин:
өөрөө данстай
2017-07-24
зочин:
нуусан данс байвал илэруулээд чамайг мунгээ ав гэж сонгуулийн уеээр чамд хэлээ биз дээ
Шударга:
49 иргэнийг 49 хоног дотор нь мөнгөө татахыг сануулжээ. Энэ бол зөв шийдвэр 49 хоног гэдэг чинь бас л сонин тоо шүү
Зочин:
Ямар ч байсан эхлэл нь тавигдаж байна. Юм хийдэггүй хүмүүс шүүмжлэх дуртай байдаг юм. Монгол ялсан юм чинь одоо л мориндаа ташуур өгөх болсон