Новак Жокович нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй
2017-07-25

 

Дэлхийн чансааны номер нэг асан Новак Жокович Америкийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Эх сурвалжуудын болон эмчийнх нь мэдээлж буйгаар Серби эр тохойндоо гэмтэлтэй байгаа гэнэ.

 

Уимблдоны хагас шигшээд ялагдал амссаныхаа дараа тэрбээр нэг хэсэгтээ эх спортоосоо хол байх тухай ам нээгээд байсан нь энэ гэмтэлтэй нь холбоотой байж болзошгүй юм. Сербийн орон нутгийн сэтгүүлчийн мэдээлж байгаагаар Жокович 12 долоо хоногийг үзэгчийн суудлаас үзэж өнгөрүүлэх гэнэ.

 

“Тохойн ясандаа гэмтэлтэй байгаа. Гэхдээ Торонто хотод дахин нарийвчилсан шинжилгээ өгнө” хэмээн эмч нь мэдэгдсэн юм.

 

12 удаагийн их дуулгын аварга эр 2011, 2015 онуудад Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ. Энэ оны Америкийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 28-нд эхлэх хуваарьтай байгаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин