Алга болсон хүүхдийн цогцсыг олжээ
2017-07-26

Нийслэлд өчигдөр /2017.07.25/ түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүсч, бага насны хүүхэд алга болжээ.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид алга болоод байсан таван настай хүүхдийг эрэн хайж шөнийн 00:20 цагт цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

 

Үерийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд амиа алдлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar bailai um be, bie bienee anhaarch baildaa, haramsmaar umaa
2017-07-26
Зочин:
BATBOLDOD ERUU UUSGE
2017-07-26