Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийг хийлээ
2017-07-26

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

 

Үүний нэг Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл юм. Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ.

 

Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп, туслан гүйцэтгэгчээр Ган гүүр ХХК шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онуудад хэрэгжих юм.

 

Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой.

Shuud.mn
Сонин хачин
ххх:
Шинээр барих гээд байгаа юмуу эсвэл одоо байгаа гүүрээ өргөтгөх гээд байгаа юмуу.. Ойлгож байгаа хүн байна уу
2017-07-26