Парламентын “бялзуухай” нарт ёс суртахууны хичээл заагаач
2017-07-27

Парламентын “бялзуухай” нарт ёс суртахууны хичээл заагаач

 

Сүүлийн үед парламентын гишүүдийн ёс жудаг гэж алдагдлаа. Ялангуяа УИХ-ын залуу гишүүд төрийн ажил хийх гэж биш түмэн олондоо эрхэлж, төрийн хангамжинд бялхаж суухыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч залуу гишүүдийн паян төрийн ордноос эхлээд  төрсөн нутагт нь хүртэл хөвөрсөөр байна. Ямарсайндаа л Төрийн ордон дотор УИХ-ын гишүүн Д.Гантулга  “Би бандаашаа орхиогүй. Өмсөөд гарсан” хэмээн тайлбарлаад зогсож байх вэ дээ.

 

УИХ-ын гишүүн хүн хүчингийн хэрэгт холбогдчихоод байхад харьяа нам нь ч, хууль хяналтынхан ч таг чиг байх юм. Дарь нь дээр давс нэмэх гэсэн мэт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы үеэр дарвайтлаа бохь зажилж, адаг сүүлдээ “Би та нараас гуйж сонгогдоогүй шүү” хэмээн ард түмэн рүүгээ дайрч, давшиллаа.  

 

Түүний паян ч гэх үү, ёс суртахуунгүй үйлдэл ч гэх үү энэ байдал ингээд  дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа мөн л төрөлх зангаа гаргаад авсан. Тодруулбал, Төрийн дуулал эгшиглэх үед хүн бүр зүрхэн дээрээ баруун гараа тавьж байхад Н.Амарзаяа гишүүн хээв нэг утсаар яриад зогсож буй зураг олныг шуугиуллаа.

 

Төр түмний итгэлийг хүлээж сонгогдсон хүн ийм байж болохгүй. Эрхэлсэн ажлаа хүндэтгэж, чин сэтгэлээсээ хандах ёс суртахууныг хүн бүр мэднэ. Хэчнээн чухал ажилтай ч гэсэн албан ёсны үйл ажиллагааны үеэр гар утасныхаа дууг хаах, Төрийн дуулал эгшиглэж байвал утсаа авахгүй байх нь төрийн хүнд заавал байх ёстой ёс суртахууны нэг.

 

Эрхэлсэн ажилдаа үнэнч байхыг соёл, урлагийнхнаасаа ядаж суралцмаар юм даа. Жүжгийн тоглолт эхэлчихсэн байхад төрсөн аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн тухай гашуун мэдээг дуулчихаад тоглолтоо дуусан дуустал оногдсон дүрдээ орж, ажлаа дуусгачихаад явсан бахархам түүхүүд байдаг шүү дээ.

 

Хэчнээн ар гэрт нь уй гашуу тохиосон ч үзэгчдээ хүндлэн тоглолтоо дуусгаад явах тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ, ёс суртахуун тэдэнд байна. Гэтэл бүхэл бүтэн гурван сая иргэдийн итгэлийг хүлээн амьдрал, хувь заяа, ирээдүйг нь гартаа атгачихаад сууж байгаа төрийн түшээдүүдэд ёс суртахуун гэж алга.

 

Ядаж өмнөх буруу үйлдлээсээ  суралцаж, алхам бүртээ үг, үйлдлээ цэгнэж явмаар юм даа. Аль эсвэл парламентын хэдэн “бялзуухай” нартаа ах эгч нар нь улс төрчийн ёс суртахууны хичээл заагаач. УИХ-ын гишүүн болбол үг үйлдэл бүр минь хүмүүсийн нүдэнд ил байна гэдгийг ч өөрсдөө мэдэж авмаар юм. Өөрсдийнхөө буруу үйлдлийг зөвтгөх гэсэн мэт “Та нарын сонголт” хэмээн ард түмэн рүүгээ чичилж суудаг ёс суртахуунгүй хүмүүс л улс төрд дурлаж байна.

 

Ард түмэн яаж мэдэх вэ дээ. Сонгуулийн компанит ажлынхаа үеэр тойргийнхоо иргэдийг өргөөд гүйчих нь үү гэлтэй найланхай зан гаргаад байхаар чинь. Манай улс шиг УУИХ-ын гишүүд нь даварсан улс алга. Буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээгээд, ард түмнээсээ уучлал гуйн огцорч байна.

 

Тиймээс ядаж энэ хэдэн гишүүддээ намын удирдлагууд нь арга хэмжээ авч, ёс суртахууны хичээлд суулгадаг болмоор байна. Тэгэхгүй бол парламентын “бялзуухай” нарын ёс суртахуунаа уландаа гишгэж, ард түмнээ үл тоосон байдал хэрээс хэтрэх нь.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ter buduun abgai haanaas songogdson yum be
2017-07-28
Зочин:
ер нь ноднингийн сонгууль хүнээ хараагүй МАН намын хэнч байсан ард түмэн итгээд гаргачихсан өөрсдөөнхөө сайнд гараагүй ш дээ МАН намаас нохой ч байсан гарах байлаа одоо буруутсанаа мэдээд Баттулгад найдвар тавиад гаргачихлаа түүнээс өр тэглэнэ гэхээр нь гаргасан юм биш
2017-07-28
зочин:
өө, бандаашаа өмсөөд гарсан бол болоош дээ. Ийм гахайд өөр юу хэлэхэв дээ
2017-07-28
зочин:
ард түмний буруу шүүдээ ямар ард түнэн байна тийм л улс төрчидтэй байна гэдэг үг биеллээ олж бээ хөөрхий одоо яая гэхэв өөршдөө л сонгосоноос хойш ямар гуйж сонгогдсон биш ха ха ха гоё үг шүү.... НАМ дагаж сайн далдгана их намчирхаж бай намынх л бол бор халзан хонь ч байсан ямар хамаа байдаг юм бэ хэ хэ ӨМНӨГОВИЙХОН ӨӨРСДӨӨ ДАРЛУУЛ , ХЭНТИЙХЭН БАНДААШ ГАНТУЛГА тайгаа сууж л бай даа хэ хэ
2017-07-28
иргэн:
УИХ-ын гишүүнийг 50 наснаас,ерөнхийлөгчийг 60 наснаас дээш хүнийг сонгодог болъё.тэгвэл Тэмүүжин,гантулга нар шиг асуудал гаргахгүйлдээ.
2017-07-28
irgen:
iim hymyyseer huulia batluulaad suuj baih gej dee,,,,,,,,,,,,,shivshig umaa
2017-07-28
irgen:
iim hymyyseer huulia batluulaad suuj baih gej dee,,,,,,,,,,,,,shivshig umaa
2017-07-28
irgen:
yhsenii chin es surtanhuunii hicheel zaah ve !!!!!! Novshiin umnuud baasnaasaach salaagui hudlaa helj ard tymniig munhruulj garch irsen gedgeer ni l shuud hooh heregtei,,,,,Mongoliin tord ingej hudlaa helj orchihood ichih nyyrgui suuj baij bolj baigaa umuu ???!!! Zailuulaach
2017-07-28
irgen:
yhsenii chin es surtanhuunii hicheel zaah ve !!!!!! Novshiin umnuud baasnaasaach salaagui hudlaa helj ard tymniig munhruulj garch irsen gedgeer ni l shuud hooh heregtei,,,,,Mongoliin tord ingej hudlaa helj orchihood ichih nyyrgui suuj baij bolj baigaa umuu ???!!! Zailuulaach
2017-07-28
Зочин:
eruusuu 45 deesh nasnii huniig ulsiin ih hurald dewshuulj songoj baiwal deer ym baina
2017-07-27
Irgen:
Амарзаяа гэгч харваас гал тогоо хавиар хоол хош эргүүлдэж хог шороогоо цэвэрлэж баймаар загварын авгай бишүү.Юун их хуралын гишүүн яршиг байна энэ авгай одоо болимоор юм.Ямарч чадамж ёс суртахуун байхгүй чаддаг хүнд зайгаа тавьж өгмөөр юм.огцруулаачээ. .
2017-07-27
Зочин:
Ter balai avgai chin turiin duulal ene ter gej ym meddeg ymuu? Medehgui baih.aa benzin tugeeguurt ajlaj baisan gesen yaj tiim soyl nolovson zan turiin duulal geh metiin ymiig medeh ve dee?
2017-07-27