60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ
2017-07-28

 

Гэсэр сүмийн хажууд байрлах HOLIDAY INN зочид буудалд

 

09:00-17:00 цагийн хооронд  2019 онд “Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах, хамруулан хөгжүүлэх” 4 дүгээр Конгрессыг "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан ХНХЯ, СЗСҮТ хамтран 2017.07.26-28-ны өдрүүдэд тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээний анхны уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Ази Номхон далайн бүсийн хөгжлийн төвийн удирдлагууд хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудтай санал солилцож байна. Утас: 89402503

 

ХӨСҮТ-д

 

10.00 цагт “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан  цагт мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна. Мөн 14,00 цагт тус төвийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно. 99773800 88008516

 

СТӨ-нд

 

11.00 цагт "Хааны эрэлд-2017" олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр "Хэвлэлийн өдөр" зохион байгуулагдана. Энэ өдөрлөгөөр гадаадын цэргүүд болон монгол цэргүүд амьд гарах арга ухаан, "үймээн самуун"-тай цагийн байдлыг хэрхэн намжааж буй тухай сурвалжлах боломжтой. Сэтгүүлчдэд зориулсан унаа маргааш 11.10 цагт -нөөс хөдөлнө. Харилцах утас: 88081693, 99121715 /Явах сэтгүүлчид урьдчилан мэдэгдэнэ үү/

 

Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд

 

11.00-13.00 цагийн хооронд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт: МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин