“Daesang” брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг боллоо
2017-07-29

 

БНСУ-ын “Daesang” брэндийн бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг өнөөдөр /2017.07.29/ “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд боллоо.

 

“Emart” сүлжээ дэлгүүр монголд нээлтээ хийсний нэг жилийн ой  өчигдөр /2017.07.28/ тохиолоо. Ойн хүрээнд БНСУ-ын  “Daesang” үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөөр  “Daesang” брэндийн бүтээгдэхүүнийг “Emart” дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд танилцуулах болон солонгос хоолыг гэртээ хялбар аргаар хийх аргачлалыг иргэд, үйлчлүүлэгчдэд зааж, сурталчиллаа.

 

Тус брэндийн хоолны бүтээгдэхүүний хөгжлүүлэлт хариуцсан, судлаач, тогооч Шин Сү Гён өдөрлөгт хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдэд таван төрлийн солонгос хоолыг гэрийн нөхцөлд “Daesang” брэндийн бүтээгдэхүүнээр хэрхэн амталж, хялбар аргаар хийх аргыг зааж, сонирхуулав.

 

“Daesang” брэндийн бүтээгдэхүүн монголд нийлүүлэгдээд 17 жил болж буй бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн монголын зах зээлд борлуулагдаж байна. “Daesang” үйлдвэр нь бүтээгдэхүүнээ “Emart” сүлжээ дэлгүүрт албан ёсоор нийлүүлж байна. Тус брэндийн бүтээгдэхүүнийг  “Emart” сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene hymyys hezee zurag avch surah ve ???,,,dandaa dutaagdaltai, tanilzuulj baigaa byteegdhyynee avahiin orond baahan hynii zurag l tavih um
2017-07-29
irgen:
ene hymyys hezee zurag avch surah ve ???,,,dandaa dutaagdaltai, tanilzuulj baigaa byteegdhyynee avahiin orond baahan hynii zurag l tavih um
2017-07-29