Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторит өнөөдөр боллоо. Уг вакциныг ОХУ-аас хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж байгаа юм.