Согтуу жолооч замын хашлага мөргөж, онхолджээ
2017-07-31

 

Замын цагдаагийн албаны ЖШУХ өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байв.

 

Өчигдөр /2017.07.30/ шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна.

 

ХУД-ийн нутаг ТЭЦ-3 станцын зүшүн урд уулзварт T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөж онхолдсон хэргийг ХУДЗЦХ-т шалгаж байна.

 

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Odor bolgon 50 60 aaraa l erhee hasuulhiin tgd tugjree namdahgui yum barigdsan ted tohirson hichneen hun bgaa boloo
2017-07-31