Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Төв аймагт явган зорчигийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал тусаймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд T.Alphard маркийн автомашин явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ