С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно
2017-07-31

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтансоёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагнахаар боллоо.  

 

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-27
Mongol:
Олимпод медаль аваагүй хүнд өгөх гэж үү
2017-07-31
Зочин:
Баяр хүргэе. Авах ёстой хүн авлаа.
2017-07-31
Зочин:
Үнэхээр нүдээ олсон шагнал
2017-07-31
hh:
jonhuuu
2017-07-31
Иргэн:
Дэлхий хошой аварга дээрээ бас мөнгөн медальтай байх шүү, үнэлэх цаг болсоон
2017-07-31