Сахиусан тэнгэр Вита тэрбумтан залуутай гэрлэлээ
2017-08-01

Дотуур хувцасны “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Вита Сидоркина хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 23 настай Вита Италийн тэрбумтан Валерио Морабитотай гэрлэсэн байна. Хуримын ёслол Италийн “Belmond Hotel Caruso”-д болсон аж. Сүйт бүсгүй хуримынхаа үеэр Zuhair Murad брэндийн хуримын даашинзаар гоёсон гэнэ.

 

 

Хос өнгөрсөн оноос болзож эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сард сүй тавьж буйгаа нийтэд зарласан билээ. Тэрбумтан эр эхнэрээсээ 20 насаар ах бөгөөд өмнө нь хоёр ч удаа гэрлэж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин