Фил Жонс шийтгүүлэв
2017-08-01

 

Англиийн Манчестер Юнайтед багийн туршлагатай хамгаалагч Фил Жонст ЕХБХ-с шийтгэл оноосон байна. Энэ нь Европын тавцанд хийх 2 тоглолтод оролцох эрхийг хассан шийтгэл байсан юм. Учир нь тэрбээр өнгөрсөн хавар болсон Европа лигийн шигшээ тоглолтын үеэр Фил Жонс Европын хөлбөмбөгийн холбооны сэргээшийн шинжээчийг хэл амаар доромжилсон учраас ийм шийтгэлийг оноосон байна. Мөн түүнд холбооны дүрэм ёсоор 4450 Фунт стерлингийн торгууль ноогдуулсан бол багийг нь 8900 фунтээр мөн торгожээ.

 

Юнайтедийн тоглогчдоос мөн Дэйли Блинд сэргээшийн дүрэм зөрчснөөсөө болж 4450 фунтын торгууль төлөх болсон гэнэ.

 

ЕХБХ-ын Сүпер цомын тоглолт энэ сарын 8ны үдэш Македони улсын Скопье хотод болно. Реал Мадрид -  Манчестер Юнайтед багуудын хооронд болох тус тоглолтод шийтгэл хүлээсэн Фил Жонс оролцохгүй нь тодорхой болсон бол Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтыг мөн өнжих болоод байна.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин