Зам тээврийн ослоор 7 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ
2017-08-01

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр буюу 2017 оны 7-р сарын 31-ний даваа гарагт нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч, ажиллажээ. Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна.

 

Тухайлбал ЧД-ийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойдп замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

 

Орон нутагт Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорхчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин
Huuhdiin mashinii suudliig huulindaa heregjuul gej zaaj ogoochee Hairan huuhed UM MAANII BAD MI HUM
2018-03-11