Сурган хүмүүжүүлэгч Д.Маргад-Эрдэнэ таалал төгслөө
2017-08-01

 

Монголын сагсан бөмбөгийн багш сурган хүмүүжүүлэгч, спортын мастер Д.Маргад-Эрдэнэ өвчний улмаас зуурдаар таалал төгсөж, Монголын сагсан бөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо.

 

Д. Маргад-Эрдэнэ нь Монголын сор болсон шилдэг тамирчдын нэг байсан төдийгүй олон олон шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан мундаг багш, дасгалжуулагч юм.

 

Түүгээр зогсохгүй МСБХ-ны ерөнхий нарийн бичгээр ажиллах байх хугацаандаа ФИБА болон Азийн сагсан бөмбөгийн холбооны гишүүн орноор Монголыг элсүүлж чадсан үнэлж баршгүй гавьяат нэгэн билээ.

 

Түүнийг Монголын Сагсанбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгээр ажиллах хугацаанд буюу 2001 онд лигийн тамирчдын дунд драфт болж байсан түүхтэй. Энэ нь 1990 оноос хойш нэг хэсэг уналтанд ороод байсан сагсан бөмбөгт нэгэн шинэ алхам байсан юм. Мөн 2000 оны 12 сарын 21-нд Азийн Сагсанбөмбөгийн Холбооны 44 дэх гишүүн орноор элсэж, үүнээс 8 хоногийн дараа буюу 29-нд ФИБА буюу Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооны 144 дэх гишүүнээр элсэж байсан түүхтэй. Энэ нь Монголын орчин цагийн сагсанбөмбөгт мөн л түүхэн хуудас нээсэн явдал байсан юм. Ийнхүү албан ёсны гишүүн болсноор манай тамирчид ФИБА-ын албан ёсны тэмцээнүүдэд оролцох бололомжтой болсон түүхтэй.

 

Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний элгэмсэг дотно зан, үргэлж инээмсэглэн байдаг дүр төрхийг бид хэзээ ч мартахгүй. Байгуулсан гавъяаг тань үе үеийн сагсан бөмбөгчид үүрд дурсан санах болно.

 

Ум амгалан сайн болтугай

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
google:
um mani bad me hum
2019-04-15
зочин:
ум сайн амгалан болтугай
2017-08-02
battsengel:
um sain amgalan boltugai
2017-08-01
zochin:
SAIN TAMIRCHIN ,SAIN DASGALJUULAGCH BAIJDEE. UM MA NI BAD MI HUM.
2017-08-01
bataa:
um mani bad mi xum
2017-08-01
bataa:
um mani bad mi xum
2017-08-01