Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2017-08-02

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин