С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна
2017-08-02

 

Онцгой байдлын ерөнхий газарт

 

10:00 цагт  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандивын аянд нэгдэж, хандив тусламжаа илгээсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Талархал гардуулна.

 

Ерөнхийлөгчийн уулзалтын өрөөнд

 

10.15 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзана.

 

Төрийн ордны Есөн хөлт танхимд

 

11:40 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол болно.

 

 УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд

 

15:00 цагт "Ган зам" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

Shuud.mn
Сонин хачин