Д.Тэрбишдагва ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2017-08-02

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр (2017.08.01) ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай  тэргүүтэй төлөөлөгчдийг   хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Коши Матай хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга хэлсэн үгэндээ, Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг  байна. Монгол Улсын Засгийн газар  ОУВС хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө  ажиллах шаардлагатайг онцлов. Уулзалтад оролцогчид  Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ok
2017-08-03
Зочин:
tiim uu tegeed OUBS-g huleej avch uulzaad ard tumen irged ruugee chiglesen yag yuug shiidev de
2017-08-03
Зочин:
МАН нам амлалтаа биелүүлж хүүхдийн 20 000 төгрөгөө өгмөөр байна ТВ-ээр ОУВС зөвшөөрөөгүй зардлаа тана гэсэн гэж ярих юм бид хүүхдээсээ хэдхэн төгрөг харамлаад яах вэ үүний оронд төрийн данхар бүтцээ танаж зардал хэмнэж болно шүү дээ. Жишээ нь дэд сайдуудаа цомхотгох, хурган дарга нарын тоог цөөлөх, өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн төрийн албан хаагч нарын тоог цөөлөх, хэрэгтэй хэрэггүй гадаадад томилолтоор их явдаг зардлыг багасгах гээд хэмнэж болох өчнөөн зардал байна шүү дээ, тиймээс хүүхдийн 20 мянган төгрөгийг нь хэл үггүй шиг өгчихөж баймаар юм хэрэгтэй хүндээ их л хэрэгтэй байгаа шүү дээ, бас тэр офшор энэ тэрээ оруулж ирж цалин тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй байна

uu ene mal odoo yamar khuwtsas umschikhuud shaagaad baynaa , ene chini sayn chi muu chi turiin albany khun biz dee
2017-08-02
irgen:
ynen ichmeer choloot zagiin, golf gutal gedeg gutal omschihson, ter huvzaslasaniig ni haraach,,,ene hyn byr gutal ruu ni harchihsan,,,,toriinhon joohon huvzaslaltaa anhaarch baimaar um, gudamjind pivonii naizuud uulzaj baigaa um shig
2017-08-02
Урвагч овгон:
Урвагч нам нам дамжиж сурсан хуний Алтан амь насаар торд сууж чадсан ухэл унэртуулсэн овгон доо бузар урвагч байгаа юм Албан тушаалийн толоо явдаг тогцог шд !!!!! Бузар
2017-08-02