Хоёрхон өдөр орсон бороо 218 хүний аминд хүрчээ

Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат хотноо хоёр өдөр тасралтгүй орсон аадар бороо их хэмжээний хохирол учруулсан талаар албаныхан мэдээллээ. Хотын ихэнх хэсэг усанд автаж, гол мөрөнгүүд үерлэж, зарим хэсэгт хөрсний нуралт үүссэн байна.
Төрийн байгууллагууд болон хувийн аж ахуйн нэгжүүд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон бол маргааш хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах боломжгүй гэнэ.
Үерийн улмаас 450 мянган өрх орон гэргүй болж, түр хорогдох байруудад байршиж байна. Аврагчид иргэдийг аврах ажиллагааны үеэр үеэрлэсэн гол мөрөнгийн эрэг орчмоос, нурсан барилгын дороос 218 хүний цогцос олж, таних ажиллагааг эхлүүлжээ.
Хойд хэсгийн Ассам хотноо орсон борооны улмаас сая иргэн орон гэрээ алдаж, 100 орчим хүн амиа алсдан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албаны хүмүүсийн хамтаар гамшигт өртөөд буй бүс нутгуудад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ