Америкийн “www.wikihow.com” сайт ганцхан угаалтаар үснийхээ өнгийг сэргээх арга нийтэлжээ. Зөвлөгөөгөө хүлээн авна уу.
Алхам №1
Нимбэг үсний өнгийг гайхалтай сэргээдэг. Мөн арьс цагааруулах зэрэг гоо сайханд олон тустай үүрэг гүйцэтгэдэг. Эхлээд та нимбэгээ хоёр хуваагаад тал нимбэгийнхээ шүүсийг сайтар шахаж аваарай.
Алхам №2
Та дараа нь нимбэгний шүүс дээрээ бага зэргийг буцалсан хүйтэн ус хийгээд сайтар хутгаарай. Мөн танд зориулалтын шүршигчтэй сав хэрэгтэй.
Алхам №3
Хуурай үсэндээ шүүсээ сайтар цацаарай.
Алхам №4
Сануулахад үсээ 1-2 цаг угаах хэрэггүй. Нарны гэрэлд хатаавал илүү сайн гэдгийг сануулах нь зүйтэй.
Алхам №5
Дараа нь та бүлээн хүйтэн усаар үсээ цэвэрлэснийхээ дараа зориулалтын шампуниар үсээ угаагаарай. Эдгээр таван алхмыг хийсний дараа таны үс гялалзаж, будсан мэт сайхан харагдах болно.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |