Аффлек продюссер найз бүсгүйтэй болжээ
2017-08-02

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Линдсэй Шокус гэх бүсгүйтэй үерхэх болсон байна. Хос өнгөрсөн сараас эхлэн албан ёсоор үерхэх болсон бөгөөд өчигдөр болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөж, амжжээ.

 

Аффлекийн сэтгэлийг булаагаад буй Линдсей Америкийн “NBS” сувгийн “Saturday Night Live” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюссерээр ажилладаг гэнэ.

 

Өдгөө 44 настай Аффлек өнгөрсөн оны эхээр 14 жил ханилсан эхнэр, жүжигчин Женнифер Гарнерээс салсан билээ.  Тэд гурван хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин