Боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Шимада хотод хангана
2017-08-02

Япон улсын Шизүока мужийн Шимада хотын төлөөлөгч нар манай улсад айлчлал хийж, ЗАГХА, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай уулзалт хийв.

 

Тус уулзалтад БТСГ-ыг төлөөлж Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар байсан бол нөгөө талаас Японы Шимада хотын засаг дарга Сомэяа Кинүё, Шимада хотын Боловсролын газрын дарга Хамада Казүхико тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

 


Айчлалын зорилго нь гурван жилийн дараа Японы нийслэл Токио хотод болох зуны олимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Японы Шимада хотод бэлтгэл хийлгэх талаар санал солилцсон юм. Энэ ажлын эхлэл болгож, Монголын боксын шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Японы Шимада хотод хангах, хамтран ажиллах санамж бичгийг таван сарын өмнө байгуулж байв. Хоёр тал энэ уулзалтаас шийдвэрлэсэн асуудлаас гадна спортын бусад төрөл дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Shuud.mn
Сонин хачин