Исламын улс сүмийн халдлагын хариуцлагыг хүлээжээ
2017-08-03

Афганистаны Херат хотноо байрлах шийтийн шашинтнуудын мөргөл үйлддэг “Жавадай” гэх сүмд өчигдөр террорист халдлага болсон билээ. Террористууд сүм дотор тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсэн аж.

 

 

“Халдлагаар 29 хүн амиа алдаж, 66 хүн бэртсэн” талаар Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жалани Фархад хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

 

Тэгвэл энэхүү халдагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус бүлэглэл “Бид халдлага үйлдсэн. Энэ бол дөнгөж эхлэл. Тун удахгүй Аллахаас урвасан хүмүүс хөөрхийлөлтэйгээр амиа алдацгаах болно” гэж мэдэгджээ.

 

Исламын улс бүлэглэлийн хөлсний цэрэг дээрх халдлагаас нэг өдрийн өмнө нийслэл Кабул хотноо байрлах Иракийн Элчин сайдын яамны өмнө амиа егүүтгэж, хоёр хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин