Хууль бусаар тарваганы мах борлуулж байсныг илрүүлжээ
2017-8-3

 

Хууль бусаар тарвага борлуулж байсан иргэнийг илрүүлж, тарвагыг халдваргүйжүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

 

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нартай хамтарч дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан 3 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд дуудлага өгөн, биологич эмч Б.Оюунбатад хүлээлгэн өгч, ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монголчуудад мах дутаа юу тэр үмхий тарвагаар яадаг байнаа
2017-08-03
777777:
naan chine naanvartai tulam 40-60.000 tug bainga baidag yum bilee......
2017-08-03
зочин:
Энэ Монголчууд циган сэтгэлгээнээсээ хэзээ салах бол. Өвчин гарвал ямар аюултайг мэддэггүй нөхдийг сайн арга хэмжээ авах хэрэгтэй
2017-08-03
Зочин:
iim muusayn kheden bor tug tuluu olon khumuusiig alji bolokh uwchin taraana gedgiig oilgodogguy pizdanuudyg alaach
2017-08-03