Охиноо хүчирхийлсэн эцгийг олны өмнө цаазалжээ

Йемений нийслэл Сана хотын төвд охиноо хүчирхийлсэн эцгийг цаазаар авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
41 настай Рана Алматари гэгч гурван жилийн өмнө таван настай охиноо хүчирхийлж, улмаар амийг нь хөнөөсөн байна.
Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, цаазаар авах ялаар шийтгэсэн аж. Түүнийг хийсэн гэм нүгэлийнх нь төлөө Сана хотын төвд “АК-47” буугаар толгой тус газар руу нь бууджээ.
Уг үйл явдлыг охины гэр бүл болон олон мянган хүн үзсэн байна. Охиноо хүчирхийлсэн гэгдэж буй Рана амиа алдахаасаа “Шударга бус явдал” гэж хашгирч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ