Засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгдөг байдлыг халах нь зүйтэй
2017-08-04

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.04) Сүхбаатар аймгийн Дарьганга суманд  зохион байгуулав.
 
    
Сүхбаатар аймгийн Дарьганга сум 3024 хүн амтай, 4 багтай. Өнөөдрийн бүсчилсэн хэлэлцүүлэгт нийт 130 орчим хүн оролцлоо.  Дэгийн дагуу төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэний дараа асуулт, хариулт өрнөж, иргэд саналаа хэлсэн юм. 
    Тухайлбал, орон нутаг дахь улстөржилтийг хязгаарлах, хориглох заалтуудыг Үндсэн хуульд тусгах, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгох, орон нутгийн хөгжлийн ялгааг арилгах үүднээс жигд хөгжүүлэхэд хуульд тодорхой заалтуудыг төсөлд нэмж тусгах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа.  Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулт өгч, төсөлд тусгагдаагүй асуудлыг саналын хуудас бөглөхдөө нэмж бичиж өгөх боломжтойг дуулгасан. 
 
 
    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах, Засгийн газар үндсэн чиг үүргийн 5 яамтай байх, Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулах гэснийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.  
 
 
    Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Л.Аваадорж, сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд хэт их оролцдог, чиглэл өгдөг байдал хэрээс хэтэрсэн. Энэ байдлыг засч, чиглэл өгдөг эрхийг хасах нь зөв гэлээ.
 
 
 
    Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн иргэн Т.Батбаяр, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулах асуудлыг дэмжиж байна. Хуулийг хэлэлцэх хугацаа уртасна гэдэг нь хуулийн чанарт эерэгээр нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон юм.
 
 
    Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаарх хэлэлцүүлэг Дорнод аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин
Амарсайхан.:
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сүмын иргэн Л. Аваадорж нь урьдчилан бэлдсэн хүн бөгөөд түүгээр санал өгүүлж Монгол улсын ерөнхийлөгчид заавал байх естой эрхийг хасуулах бодлогыг УИХ-хийж байна гэж үзхээр байна. Ийм явуулга газар бүр давтагдах бололтой.
2017-08-06
irgen:
neg taliig barimtalsan tuhain ued helj yarij bga setgeliim huurul aya tal zasah baidlaal handsj bga handlagand abtalgui ard tumnii erh ashgiin tuluu sanaliig abch uzeh heregtei dee dagaj irsen ulamjlal erh hemjeend haldah hereggui bhaa. ZG-t erunhiilugch yaagaad chiglel ogcj buluhgui geed baigaa ni MAN-aas songogdoogui bolohoor iim zuil yariad bh shig bn. Humuus UH-iin uurchlult yarihdaa nam talaas ni buu handaach
2017-08-05
Зочин:
Ene yerunkhiilugch seter zuusen bblovsrolgui amitan khumuusiig zugeer ajliig ni khiilgesei, khudlaa popdokhoos uur yum medekhgui
2017-08-05
зочин:
Монголчууд бид ч агуу улс төрчид юм аа. Хүн саналаа л хэлж бна. Ер бодоход зөв ш дэ. Хүн бүр өөрийн ажилд нь хөндлөнгөөс оролцоход дуртай биш. Их мэдэгч царайлж, элдэв мэдэх, мэдэхгүй зүйл ярьж байхаар эх хэлээрээ зөв сайхан ярьж, алдаагүй бичээд сурцгаая. Нэг л их хараал хэлсэн, бөөн алдаатай сэтгэгдэл бичсэн хүмүүс. Энэ бол тэнэгрэл шүү.
2017-08-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-04
irgen:
ene odoo yu yariad soliorood suugaa hymyys ve, yyreg chiglel ogohgui yah um be, tegeed byr yamarch erhgui bolgoj avaad huivaldaanaa sanaa zovoltgui yrgeljlyylie gesen yg baina shdee,,,, Ulsiin ih hurliin gishyyded asuudal yysvel haldashgui erhiig shuud hasah, zohisgui umnuud ih garch baihad marsaigaad suuzgaaj baidgiig zogsooh !!!!!!!!!!
2017-08-04
зочин:
Чиглэл өгсөнөөр ажил урагшаа явдаг болохоос гай болсон тохиолдол нэг ч гараагүй шүү дээ. Энэ бол дэмийрэл байна
2017-08-04
үнэн үг:
Ерөнхийлөгч гэхээсээ өмнө УИХ өөрийнхөө бусармаг үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай.
2017-08-04
зочин:
УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгийг хязгаарлах хэрэгтэй . гэмт хэрэгтэй холбогдсон бол УИХ-аас түр хугацаагаар эрхийг нь түтгэлзүүлдэг болох хэрэгтэй .. Шүүхээр нотлогдоогүй бол буцаагаад эрхийг нь сэргээж болно биз дээ .УИХ гэдэг чинь гэмт хэрэгтнүүдийн нуудах газар болоод байгаа
2017-08-04