Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2017-08-05

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул 2017 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсэг хаагдаж байна. 

 

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”

Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”

Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”

Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явжүндсэн замналдаа орно.

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.

 

Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчилнэ.

 

Shuud.mn
Сонин хачин