Мануэль Нойер багийнхаа бэлтгэлд нэгдлээ
2017-08-05

 

Өнөө цагийн Дэлхийн шилдэг хаалгачдын нэг Мануэль Нойер өчигдөр багтайгаа хамт бэлтгэл хийлээ. Өнгөрсөн хавар, зуны турш хөлбөмбөгөөс хөндий байсан тэрбээр энэ оны 4-р сарын 20нд Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч, улирал нь дууссан юм.

 

Тэрбээр Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтын үеэр зүүн хөлийн шагайгаа булгалсан бөгөөд багагүй хугацааг эмчигээнд зарцуулсан. Харин 31 настай тоглогчын биеийн байдал төлөвлөсөн хугацаандаа багтан эдгэрсэн гэнэ.

 

М.Нойер өнгөрсөн улиралд Бундеслигийн 26 тоглолтод оролцсон бөгөөд 14т нь хаалгаа хуурай манасан аж. Байерн Мюнхэн баг энэ ням гарагт Германы Сүпер цомын төлөө Боруссия Дортмундтай тоглож 2017-18 оны улирлаа эхлүүлнэ.  

 

Shuud.mn
Сонин хачин