Улаанбаатар
Үсээ засуулбал эд мал арвидна
2017-8-6

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 14. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин