Гол дагуух 20 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2017-08-06

Гол дагуух 20 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг  цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын  дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ. Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар ч газар очсон дандаа УБ улсын дугаартай машинтай хүмүүс л зугаалж, хог тариад орчин бохирдуулаад байдаг юм билээ. Тэдний буруу хандлагыг өөрчлөх хэрэгтэй болов уу. Хичнээн цэвэрлэсэн ч дахиад л хог тариад явах юм билээ. Хүний хөдөлмөрийг хүндлэх ухамсаргүй хэсэг тэнэгүүд байх юм.
2017-08-07