Далайн эрэгт халдлага болж, гурван хүн амиа алджээ
2017-08-08

Мексикийн хойд хэсгийн Палмилла гэх далайн эрэгт зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг үйл явдлын улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.

 

Улсын дугааргүй хар машинтай 2-3 этгээд далайн эргийн ойролцоо ирсэн даруйдаа амарч байсан иргэд рүү гал нээсэн байна.

 

Тэд олон удаа гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаажээ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж буй бөгөөд аюулгүй байдлын үүднээс дээрх далайн эргийн ойролцоо байсан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин