Дарь Эхийн замыг хаана
2017-08-08

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд баригдаж байгаа явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал маргаашийн 23.00 цагаас 08 дугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан гүүрийн дам нурууны угсралтын ажил хийгдэх юм байна. 

 

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин