Трамп, Мун Жэй Ин нар Пхеньяны асуудлаар утсаар ярив
2017-08-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэй Интэй утсаар ярьсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Хойд Солонгосын цөмийн хүчин чадал болон баллистик пуужингийн туршилтыг талаар хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Хойд Солонгосын цөмийн хүчин чадлыг бүрэн зогсоох үйл явцад хүч хэрэглэх нь эрсдэлтэй болохыг Хөх ордны тэргүүн онцлон тэмдэглээд “Уг асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх нь зөв” гэж хэлжээ.

 

“Хойд Солонгосын ганцхан буруу үйлдэл хоёр Солонгосын дунд хэзээ үл төгсөх нь тодорхойгүй дайн дэгдээх эрсдэлтэй” хэмээн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Мун Жэй Иний хэвлэлийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.

 

Удирдагчид 56 минутын турш утсаар ярьсан бөгөөд Цагаан ордны тэргүүн Трамп “Хойд Солонгосын цөмийн хүчин чадал Ази гэлтгүй олон улсыг заналхийлж байна” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос баллистик пуужин эсвэл цөмийн туршилт хийсний хариуд Сөүлийг тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлэхийг Трамп сануулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин