Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье
2017-08-08

 

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг:

 

  • Мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх,

 

  • Мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх,

 

  • Мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. 

 

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин