Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгож чадах уу

Эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүүхдийн мөнгийг танаж, тодорхой бүлэгт өгдөг байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын Засгийн газар хүүхэд бүрт сар бүр 20 000 төгрөг өгөх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн саруудын мөнгийг нөхөж олгосон.
Харин цаашид хүүхдийн мөнгийг үргэлжүүлэн олгох хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа аж. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын ээлжит чуулганыг зарлан хуралдуулж, төсөвт тодотгол хийх шаардлагатай хэмээн үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ болон ирэх сарын хүүхдийн мөнгө эх үүсвэр нь тодорхойгүйгээс тасарч болзошгүй байгаа аж. Тиймээс хүүхэд бүрт мөнгө өгөхийн тулд төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзлээ. Одоогоор 600 гаруй мянган хүүхэд мөнгө авч байгаа. Бүх хүүхдэд мөнгө олгоход 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс төсвийн тодотгол хийж, эх үүсвэрийг нь төсөвт суулгаж хрэгжүүлэх ёстой” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ