Хятадад газар хөдөлж, таван хүн амиа алджээ
2017-08-09

БНХАУ-ын хойд хэсгийн Сичан хотноо өчигдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээллээ.

 

 

Газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 21.30 цагийн орчимд болжээ.

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар таван хүн амиа алдсан хэмээн Сичан хотын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

 

Хотын удирдлагууд дахин газар хөдлөлт болж магадгүй хэмээн олон нийтэд анхааруулж, аюулгүй газар очихыг уриалсан аж.

 

Сичан хотод өнгөрөгч 2008 онд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 70 мянган хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
З:
Өчигдөр л гэх юм. Мэдээндээ Он, сар, өдрөө бичиж байгаасай.
2017-08-09