АНУ, Филиппин дэх террористуудад цохилт өгнө
2017-08-09

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон Азийн орнуудад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалыхаа эхэнд Филиппин улсад хүрэлцэн ирж, өчигдөр тус улсын Ерөнхийлөгч  Родриго Дутертетэй уулзсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

 

Уг уулзалт нийслэл Манила хот дахь Ерөнхийлөгчийн ордонд болжээ.

 

Теллерсон уулзалтынхаа эхэнд Ерөнхийлөгчийн эхлүүлээд буй хар тамхины дайн болон террористуудын хяналтад ороод байгаа Марава хотын асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн аж.

 

Исламын улс бүлэглэлийн Филиппин дэх салбар болох “MILF” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сарын дундуур 200 мянган оршин суугчтай Марава хотыг хяналтадаа авсан билээ.

 

Армийнхан хотыг чөлөөлөхөөр өнөөг хүртэл тэмцэж байна. Тэгвэл Теллерсон террористуудын хяналтад байгаа хотыг чөлөөлөх ажиллагаанд АНУ оролцохооо болсон тухайгаа мэдэгдлээ. АНУ-ын тусгай хүчин Марава хот дахь террористуудын байршилд агаараас цохилт өгөхөөр болжээ. Гэхдээ уг цэргийн ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Одоо удахгүй Филипин улс Сири болох нь дээ
2017-08-09