Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болжээ
2017-08-09

Хойд Солонгос улс пуужин байршуулах боломжтой жижигхэн хэмжээтэй цөмийн зэвсэгтэй болсон талаар АНУ-ын Тагнуулын байгууллагын мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Пхеньян ойролцоогоор 60 ширхэг цөмийн цэнэгт хошуутай болсон хэмээн АНУ-ын өдөр тутмын хэвлэл болох Вашингтон Пост сонин анхлан мэдээлжээ.

 

“Тив алгасах эсвэл алсын тусгалтай пуужингийн хошуунд дээрх цөмийн зэвсгийг байршуулж, хүссэн газартаа цохилт өгөх боломж Ким Чен Унд бүрдсэн” хэмээн тус сонин онцолсон байна.

 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрөгч онд жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргана авахаар ажиллаж буйгаа олон улсад хандан мэдэгдсэн бол энэ оны эхээр уг ажил амжилттай болоход ганцхан алхам дутуу байгаа гэсэн юм.

 

Жижгэрүүлсэн цөмийн зэвсгийг амжилттай үйлдвэрлэвэл хамгийн эхэнд цохилт өгөх улсаар АНУ-ыг тодруулсан аж.

 

Ким Чен Ун нэг бус удаа АНУ-ын томоохон хотуудад цохилт өгнө хэмээн заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
byh delhii niileed havchij shahaad gantsaarduulaad doromjilj baihad tsomiin zevsegtei bolchihson baidag syrhii hymyys shyy. getel bygdeeree niileed asgaad tsutgaad tejeegeed tetgeed baihad guilgachin mongol 3 nastai hyydeddee oshiglyylj togluulah gants shirheg haimar bombog hiij chadalgyi guilga guij delhiig toiron ardchilal, hynii erh geh meteer hutsaj solioron badarchilj gyitsgeene
2017-08-09
Зочин:
Янкууд өөрсдөө өдсөөр байгаад ийм зэвсэгтэй болгосон. Магадгүй бодлогоор ч ингэсэн байхыг үгүйсгэхгүй. Ази-уд Ойрхи Дорнодынхон биш гэдгийг одоо болтол ойлгоогүй яваа тэнэгүүд.
2017-08-09
зочин:
Күэ энэ хавчигдаж, тусгаарлагдсан жижиг улс хэрнээ цөмийн зэвсэгтэй, АНУ-ыг айлгаж байхад манай МУ хаана явнаа. 1953 оноос л эхэлсэн улс шүү дээ. Гар утас, компьтер, автомашин, буу, танк бүгдийг хийж байна. Хязгаарлагдмал нөөцөөр шүү!!!!! Гэтэл 1921 оноос эхэлсэн манай улс энэ улстай хөгжлөөрөө эн зэрэгцэж чадах уу
2017-08-09
Зочин:
тиймээ
2017-08-09
Зочин:
АНУ-ын түрэмгийлэгч, алан хядагч даврагчдыг хазаарлан түгшээдэг улс бий нь бас олз шүү.
2017-08-09
Зочин:
Пуужинд гээч
2017-08-09
Zochin:
Za heerhii aygui bol uhej magadgui bololtoi. USA- n tim hotuudiin negend amidarch bgaa ymsan.
2017-08-09