Архи зарахыг түр хориглолоо
2017-8-9

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын урлаг спортын их наадам”-ыг зохион байгуулж буй. Тус наадмын хоёрдугаар шатны урлагийн тэмцээн энэ сарын 11-13-нд болно.

 

Үүнтэй холбогдуулан энэ сарын 11-13-ны өдрүүдийг дуустал Даланзадгад суманд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон шийдвэрийг Засаг дарга Н.Наранбаатар гаргажээ. 

 

Сонирхуулахад тус тэмцээнийг Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач МУГЗ Н.Буянбаатар, Үндэсийн урлагийн их театрын бүжгийн багш, МУГЖ Ш.Одонтуяа, Үндэсийн урлагийн их театрын дуучин МУГЖ Н.Амгалан нар урилгаар очиж, шүүх юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин