Сонгуулийн дүнг эсэргүүцэн сөрөг хүчин жагсав
2017-08-10

Кени улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ.

 

 

Сонгуулийн идэвхи тун сайн байсан бөгөөд нийт иргэдийн 91 хувь нь саналаа өгч, Ерөнхийлөгчөө сонгосон аж. Урьдчилсан байдлаар өнөөгийн Ерөнхийлөгч Ухуру Кениата улиран сонгогдох нь тодорхой болсон байна.

 

Тэрбээр бусад нэр дэвшигчээсээ харьцангуй их санал авчээ.

 

Сонгуулийн Ерөнхий хороо албан ёсоор сонгуулийн дүнг зарлаагүй байгаа бөгөөд сөрөг хүчин сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн, нийслэл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Найбори хотноо болсон жагсаалын үеэр үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан амиа алдсан байна.

 

Жагсагчид мөн автомашин шатааж, замдаа таарсан дэлгүүрүүдийг дээрэмдэж, цагдаагийнхантай мөргөлджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин болох Жубиле намыг төлөөлөн Рэйли Одинга өрсөлдсөн юм. Тэрбээр “Би сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байна. Сонгуулийн хороо Ерөнхийлөгч төлөө ажилласан. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин олонхийн санал авсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин