Гуам руу дөрвөн пуужин хөөргөхөө мэдэгдлээ

Хойд Солонгос улс Номхон далайн Гуам арал руу дөрвөн ширхэг пуужин хөөргөхөө мэдэгдлээ.
Номхон далайн бүс нутаг Гуам арал дээр АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлгүүд байрладаг улсын онцгой бүс юм.
Гуамыг “Hwasong-12” гэх алсын тусгалтай пуужингуудаар харваж, газрын хөрснөөс арчих болно хэмээн АНУ-ын эрх баригчдыг заналхийлжээ. Уг мэдэгдлийн өмнө Цагаан ордны тэргүүн Пхеньяныг сүрдүүлсэн билээ.
Дээрх баллистик пуужингууд Японы тэнгисээр дайран 3500 км-ийн алсад байрлах Гуам аралд хүрэх гэнэ.
Гуам аралд цохилт өгөх тушаалыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун баталжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ