Ерөнхийлөгч Төрийн одон медаль гардуулна

Ерөнхийлөгч өнөөдөр салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн одон медаль гардуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Олимпийн Хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цолыг /2017.08.02/ олгосон.
Тэгвэл өнөөдөр /2017.08.10/ аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, гавьяаг нь үнэлж П.Дамдинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Мөн салбар салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн одон медаль гардуулах аж.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн Есөнхөлт танхимд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ