Ардчилсан нам ажлын хэсэг байгууллаа

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон даяар хэлэлцүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас ажлын хэсэг байгуулжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ардчилсан намын санал дүгнэлтийг тусгах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахална. Мөн ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн зөвлөгөө үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ